Venue · Ulaanbaatar, Mongolia
Misheel Expo
Coming up
About the venue
Misheel Expo Center
“МИШЭЭЛ ЭКСПО” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ
Мишээл экспо төв нь 2004 онд ашиглалтанд орсноор Монголд анх удаа томоохон хэмжээний гадаад, дотоодын үзэсгэлэн, худалдаа, арга хэмжээ зохион байгуулах хүчин чадалтай үзэсгэлэнгийн танхим болж, өнөөдөр жилдээ 30 гаран дотоод, гадаадын үзэсгэлэн яармаг болон бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг мэргэшсэн боловсон хүчин, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, орчин үеийн үзэсгэлэн, худалдааны томоохон төв болтлоо өргөжсөн.
Энэ хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, барилга, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, үйлчилгээг олон нийтэд хүргэх, бизнес, хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх, сурталчилах, зах зээлд нэр хүндийг нь өсгөх зэрэгт чиглэгдсэн өргөн хүрээтэй бүх төрлийн үзэсгэлэн худалдаа , шоу арга хэмжээ, олон нийтийг хамарсан өргөн хүрээтэй арга хэмжээ, хурал чуулган, семинар гэх мэт үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.
Мишээл экспо нь үзэсгэлэн худалдааг зах зээл ба хэрэглэгчдийг холбох бизнес суваг төдийгүй, эдийн засгийн хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлох хүчин зүйл болгохыг зорин ажиллаж байна.
From the bvents archive. Halls and facilities may have changed.
Events held here
2012
- 29–30 Mar 2012